2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн эргүүл явган хүний гарцан дээр машинаа орхиж явсан жолоочид шаардлага тавьсныхаа төлөө зодуулж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан. Тэгвэл ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "ЗЦА дээр уг жолоочийг дуудан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдээлэх болно" хэмээн өөрийнхөө цахим хуудсанд нийтэлсэн байна. Мөн тус сургуулийн гадна сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн иргэн "12 цагт буюу хөдөлгөөн эрчимжиж байх үед жолооч гарцан дээр машинаа байрлуулан, хүүхдээ хөтлөн сургууль руу орсон. Эргэж ирэхэд нь зохих ёсны шаардлага тавьсан ч "машины зогсоол байхгүй үед ингэж тавихаас өөр яах юм бэ" хэмээн зандарсан. Тэгэхэд нь өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдыг хохироож болохгүй шүү дээ гэж хэлсний дараа намайг өшиглөсөн" гэжээ.
ФБ - с ...
23-р сургуулийн явган хүний гарцан дээр машинаа орхиж явсан жолоочид шаардлага тавьсан хүнийг зодож байна! 3491 УНИ Toyota Camry!
Заа тэгээд яаах ёстой вэ ... pic.twitter.com/k4SOIjT8p1
— Dul (@dulxxk) May 18, 2018