YouTube компани хөгжмийн стриминг үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэхээр болжээ. Өнөөдөр буюу тавдугаар сарын 22-нд нээгдэх уг үйлчилгээ нь хувь хүн бүрт тохирсон сонсох хөгжмийн жагсаалтыг YouTube-ийн хэрэглээний түүх дээр нь үндэслэн санал болгодог байна. YouTube Music үйлчилгээ эхний ээлжинд АНУ, Австрали, Шинэ Зеланд, Мексик, Өмнөд Солонгосд нээгдэж, дараа нь бусад улс орнуудад нэвтэрнэ.
Хэрэв YouTube Music-ийн ямар ч зар сурталчилгаагүй хувилбарыг ашиглахыг хүсвэл сарын $9.99 төлбөр төлөх шаардлагатай. Харин сарын $11.99 төлбөртэй YouTube Premium нь сурталчилгаагүй бүх видеог үзүүлэхээс гадна, тус компаниас бүтээсэн шоу, цуврал кинонуудыг багтаах юм байна.