Дондогдулам хатны чандрыг өргөсөн гэх газрыг хүмүүст худалдчихлаа гэх мэдээлэл цахим сүлжээ болон олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, Шаргал морьт зусланд байрлах Дондогдулам хатны бунханы газарт зуслангийн зориулалтаар тус бүр 700 м.кв хэмжээтэй газрыг зургаан иргэнд эзэмшүүлсэн байж. Тэгвэл өнөөдөр тус дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газрын албаны дарга Д.Сугарт даалгажээ.