Тавдугаар сарын 26-ны бямба гариг. Билгийн тооллын 12, шар морь өдөр. Өглөө нар 05.04 минутанд мандан, орой 20.35 минутанд жаргана.
Уг өдөр бар, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хууль цааз батлах, гаргах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангарагаа буцаах зэрэг үйлэнд сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиаболой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирэх болно.