
“Улаанбаатар номын баяр” Д.Сүхбаатарын талбайд 23 дахь жилдээ хоёр өдрийн турш “Хүссэнээрээ уншицгаая" уриатай зохион байгуулагдлаа.
Баярын үеэр уншигчид номын зохиолчтой уулзаж, хуучны ховор содон номнууд олж авах, зохиолчид шинэ бүтээлээ дэлгэх боломжтой юм. Энэ жилийн баярт “Тагтаа”, “Нэпко”, “Монсудар” зэрэг олонд танигдсан хэвлэлийн газрууд болон зохиолч, орчуулагчид оролцож бүтээлээ 20-70 хувийн хямдралтай худалдаалав. Монгол хэл дээрх хамгийн хямд ном 1,000 төгрөг байсан бол англи хэл дээр тууж, зохиолууд 3,000 төгрөгөөс дээш үнэтэй байлаа.