Дэлхий даяар 600 гаруй салбар дэлгүүртэй "CHARLES & KEITH" болон "PEDRO" нь гутал, цүнх болон гоёл чимэглэлээс бүрдсэн коллекцуудыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргадаг Сингапурын брэндүүд юм. Гэр бүлийн бизнесээр гараагаа эхэлсэн ах, дүү Чарльз, Кейт Вонг нар CHARLES & KEITH брэндийг 1996 онд үүсгэн байгуулснаас хойш Шанхай, Дубай, Сөүл, Тайпэй зэрэг хотод дэлгүүрээ нээснээр олон улсын зах зээлд аль хэдийнээ танигджээ.
"CHARLES & KEITH" брэнд нь бие даасан, эрх чөлөөт, өөртөө итгэлтэй, их хотын загварлаг бүсгүйчүүдэд зориулагдсан бол "PEDRO" брэндийг илүү орчин үеийн ажил хэрэгч залууст зориулан 2006 онд үүсгэн байгуулжээ. "PEDRO"-гийн амжилт өдрөөс өдөрт өссөөр байсан тул 2008 онд загварын ертөнцөд өөр нэгэн тэсрэлт хийх зорилгоор "PEDRO" эмэгтэй загвартай болсон байна.
Загварын орднуудаас урам зориг, өөрсдийн санааг авч үйлдвэрлэдэг "CHARLES & KEITH", "PEDRO" брэндүүд бүтээгдэхүүний шинэчлэлт, бүтээлч байдлыг тасралтгүй хослуулснаар загварын ертөнцөд боломжийн үнэ, гоёмсог дизайнаараа цахиур хагалж байна. Тус брэндүүд "Shangri-La Center Ulaanbaatar" дэлгүүрийн нэгдүгээр давхарт ирэх зургадугаар сард нээгдэх гэж байна.
Албан ёсны эрхийг эзэмшигч “Энновстайл” ХХК
Утас: 7740-8899
Facebook: https://www.facebook.com/Innovstylellc/
Instagram: https://www.instagram.com/innovstyle/