Оросын “Роснефть” компани нефть импортлогч Монголын компаниудтай шатахуун, дизель түлш нийлүүлэх урт хугацааны гэрээ байгууллаа. Гэрээний нийт дүн 2.1 тэрбум доллар болсныг “Роснефть” компани мэдээлэв. Тэд өөрийн охин компани “Роснефть-Монголия”-гаараа дамжуулан шатахуун, дизель түлшийг “НИК”, “Магнай Трэйд”, “Ойн Бирж”, Сод Монгол Групп” зэрэг Монголын 12 компанид нийлүүлэх юм байна. Мэдээлэлд дурдсанаар, “Роснефть” компани Монголын зах зээлд арван жилийн турш ажиллахдаа шатахуун, дизель түлшний 80 хүртэлх хувийг хангаж байна.