Хүүхдүүдийн үзэж буй киноны баатар нь устгасан, сөнөөсөн, цус нөжтэй холилдсон, дайрсан, хүч хэрэглэсэн зохиомжтой байдаг тул тухайн дүрээ даган дуурайх хандлага ажиглагдаж буй. Тэгвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүүхдийн зан чанарт эерэгээр нөлөөлөх баатар "Аргальхүү"-г танилцуулж өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ.
Аргальхүүгийн гол уриа бол "Бусдыг ойлгоё- Хүлээн зөвшөөрье" юм. Дэлхий даяар таван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдож байгаа энэ үед ЭЕРЭГ талын баатар үгүйлэгдэж байсан.
Сэтгэц нь нэгэнт өөрчлөлттэй болсон тохиолдолд хүүхдэд шууд эмч хэлээд ойлгохгүй үе байна. Тиймээс Аргальхүү баатраар дамжуулж хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой юм байна.
"2018 ОНЫ ЭХНИЙ 5 САРЫН БАЙДЛААР 350 ХҮҮХЭД АУТИЗМТАЙ ГЭЖ СЭМҮТ-Д ОНОШЛОГДСОН"
Мөн "Аргальхүү" төслийг олон нийтэд хүргэх, сурталчлах, таниулахын тулд “Аргальхүү” өдөрлөгийг төслийн багийнхан маргааш буюу тавдугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
Хүүхэд өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Мандхай "Төслийн эхний танилцуулга болох “Аутизм гэж юу вэ" комик маань олон нийтийн хүртээл болоход бэлэн болоод байна.
Цаашид бидний хийх комикуудын сэдэв нь:
- Хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагших эмгэг
- Цахим донтолт
- Булчин татгаваганах эмгэг
- Айдсын эмгэг
- Сэтгэл гутрал
- Оюуны хомсдол
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүст зориулж:
“Аутизм гэж юу вэ?” комик цувралыг эхний 200 хүүхдэд үнэгүй
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн эхний 300 хүүхэд бүр бэлэгтэй.
“Voice of Mongolia"-д оролцож олонд танигдсан дуучид оролцон өөрсдийн ая дуугаараа бэлэг барина.
Хүүхдэд зориулагдсан олон олон хөгжөөнт тоглоомууд зохион байгуулагдах бөгөөд оролцсон хүүхдүүд бүр шагналтай.
Өөрийн хүссэн зургаа нүүрэн дээрээ зуруулах "FACE-ART" үйлчилгээ
Flash mob үзүүлбэр
Хүүхдийн сэтгэцийн эрүүл эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө үнэгүй хийгдэх гэнэ.