Маргааш буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр замын ачаалал ердийнхөөс 2-3 дахин ихэсдэг учир Замын цагдаагийн албанаас дараах үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж байна. Тухайлбал, Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замыг 09.00-17.00 цагт бүрэн хааж. нийслэлийн хэмжээнд жижиг, том гэхгүй бүх уулзварыг хяналтандаа авч, цагдаагийн алба хаагчид уртасгасан цагаар ажиллана.