Дэлхий дахинаа сүүний өдөр энэ оны 6 дугаар сарын 1-нд буюу хүүхдийн баяртай нэг өдөр тохиож байна. Монголын сүүний нэгдсэн холбооны санаачлагаар уг өдрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ-н хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Глобал коммунитс” олон улсын байгууллага хамтран гуравдахь жилдээ зохион байгуулж байна.
Дэлхийн сүүний өдөр нь манай орны эх үрсийн баярын өдөр тохиодог тул бид уг өдрийг “ЭХ ОРНЫ СҮҮ-ЭРҮҮЛ ХҮНС” гэсэн уриан дор хүүхэд – сүү – эрүүл мэнд гэсэн агуулгатайгаар тэмдэглэдэг.
6 дугаар сарын 1-ний өдөр 10 мянган хүүхдэд сүү бэлэглэх, Монгол улсад Азийн сүүний холбооны хурлыг зохион байгуулах, фермийн үйл ажиллагааг танилцуулах, сүү эрүүл мэндэд ямар ач холбогдолтой талаар сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж буй гэнэ.
Эх сурвалж: Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.