"Найз нь найзыгаа дэмжье" ТББ 2014 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 01-ний өдөр “Нэг хогийг нэг амттанаар солъё” сайн дурын аяныг зохион байгуулж байна. Энэхүү аян нь хүүхэд хогоо хогийн саванд хийж сургаж дадлыг өдөөх зорилготой ба хүүхдийг “Хогоо хогийн саванд хийдэг хотын шилдэг хүүхэд болсонд чинь баяр хүргэе” хэмээн урамшуулж хогийг нь амттанаар солин өгдөг юм. Эх орныхоо төв хотдоо амьдарч буй хүүхэд бүр хогоо хогийн саванд хийдэг, цэвэр хотыг өөрсдийн гараар бүтээдгийг мэддэг, ухамсартай иргэн болон төлөвшихөд багахан ч болов хувь нэмэр оруулахыг бид чин сэтгэлээс хүсэж энэхүү аяныг дөрөв дэхь жилдээ зохион байгуулах гэж байна. Хүүхдэд өгөх аяны амттан(ном, чихэр, тоглоом)-ыг олон нийтийн болон байгууллагын хандиваар бүрдүүлдэг. Өнгөрсөн жилүүдэд 300.000 гаруй хүүхэд, багачууд болон тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчдад энэхүү аянаар дамжуулан зөв дадлыг хэвшүүлэхийг уриалан, тэдэнд хүрч ажилласан юм.
Тухайлбал, ахлах ангийн сурагчид, оюутан залуусаас бүрдсэн сайн дурынхан нэгдэж гурван долоо хоногийн туршид чихэр, ном цуглуулсан бөгөөд түүнийгээ Эх үрсийн баярын өдрөөр Чингисийн талбай болон Барилгачдын талбай дээр зогсож баяраа тэмдэглэж буй хүүхдүүдэд зориулан хогоо хогийн саванд хийх юм бол хүүхдүүдийг урамшуулж чихэр, ном бэлэглэх ажээ.