Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалзана:
- Гадаадын иргэн виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 3 сарын хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж захиргааны шийтгэл хүлээсэн;
- Виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 1 жилийн хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан уригч;
- Хуурамч бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлсэн;
- Худал мэдүүлэг өгсөн гэсэн үндэслэлүүдээр виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзана.
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ