Өнөөдөр дэлхийн сүүний өдөр тохиож буй. Жил бүр энэ өдрийг Сүхбаатарын талбайд хүүхдүүдэд үнэгүй сүү тараан тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил ч уламжлалаа даган 10 мянган хүүхдэд үнэгүй сүү бэлэглэх гэнэ.
Түүнчлэн сүүний ферм, үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулах, сүүний эрүүл мэндийн ач холбогдлыг сурталчлах зэрэг өргөн хүрээтэй ажлыг нээлттэй өдрийн хүрээнд зохион байгуулна. Сүүний өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол нь үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн шинэ сэргэг бүтээгдэхүүнийг хүүхэд, багачуудад өдөр тутам хэрэглэдэг амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, улмаар хүүхдүүд эрүүл чийрэг өсөн бойжиход зайлшгүй шаардлагатай зөв хооллолтын асуудлыг дэвшүүлж байгаад оршиж буй юм.