Зургадугаар сарын 02-ны бямба гариг. Билгийн тооллын 19, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өглөө нар 04.59 минутанд мандан, орой 20.41 минутанд жаргана.
Уг өдөр тахиа, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эрхлэх, зэрэг дэвших, мал арилжих, буг дарах, газрын ам боох зэрэг үйлэнд сайн. Байшингийн суурь тавих, хэрүүл тэмцэл хийх, угаал үйлдэх зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх болно.