Элсэлтийн ерөнхий шалгалт нь 2018 оны 06-р сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Та бүхэнд ЭЕШ-ын шалгалтын цагийн хуваарь болон зохион байгуулах байршлыг хөдөө орон нутаг болон дүүргээр танилцуулж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.