Отгонсүрэнгийн Даваа нь 22 настай. Сурч боловсрох, хийж бүтээх насандаа яваа эгэл жирийн нэгэн залуу. Ээж, дүү хоёртойгоо амьдардаг, өрхийн тэргүүн хүү юм.Ажлын хүнд бэрхийг үл голон, халуунд халж, хүйтэнд хөрөн зүтгэж яваад нэг л өдөр зүүн хөлний дунд чөмөгний яс хайлж, ясны үрэвсэл нь хавдрын шинж тэмдэгтэй болсон гэсэн онош сонссон байна. Хамгийн харамсалтай нь Монголд урьд өмнө нь хэзээ ч энэ төрлийн өвчинд хагалгаа хийсэн тохиолдол байхгүй ажээ. Тиймээс түүний өвчний шинж тэмдэг эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн оношилгоо шинжилгээгээр батлагдаж, Солонгос улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ.Тиймээс гэр бүлийнхэн, найз нөхөд, сэтгүүлчид, гэрэл зурагчид хамтран хандивын аяныг эхлүүллээ. О.Даваад сэтгэлийн дэм өгч “Нэг амь-Нэг сэтгэл” аянд иргэдийг нэгдэхийг уриалж байна.
Хандивын данс: Хаан банк 5013149430
Холбоо барих утас: ээж Д.Оролмаа 99924054
эмээ Ч.Намжим 95181691