"MRS MONGOLIA WORLD 2018-Гоо ээж" улсын анхдугаар уралдааны талаар зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ. Энэхүү уралдаанд "Алдарт эх"-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцож байгаа бөгөөд эхний шатны шалгаруулалтад 60 гаруй ээж оролцож, сүүлчийн шатанд 29 нь тунаж үлдээд байна.
Уралдааны ялагч энэ сарын 12-нд Дуурь Бүжгийн Эрдмийн театрт 18 цагаас болох бөгөөд "Гоо ээж" эрднийн титмийн эзэн болж, "Mrs Word" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох албан ёсны эрхээр шагнагдана. Тус тэмцээнийг "Алангуа Эх" ТББ, "Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо" Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар", "Алдарт эх" цахим нэгдэл хамтран зохион байгуулж байна.
Зохион байгуулагчдын багийн төлөөлөл, алдарт эх Б.Болормаа хэлэхдээ "Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор эерэг хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилгоор бид энэхүү уралдааныг зохион байгуулж байна. Тэмцээнд оролцож буй бүсгүйчүүдээ хараад мах их бахархаж байна. Энэ тэмцээнийг цаашдаа жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн" гэв.