Монгол Улсад Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийг ойг тохиолдуулан БОАЖЯ, Монголын Байгаль орчин иргэний зөвлөл, ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Монголын үндэсний хороо хамтран “Ус ба Байгаль” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах өдрөөр тус уралдааны ялагчдад шагналыг нь гардуулан өглөө. Уралдаанд 20 шахам уран бүтээлчийн 100 орчим бүтээлээс С.Чинбат “Говьд усны үнэ цэнэ хөдөлмөрлөсөн хөлснийхөө дусал бүр шиг үнэтэй” бүтээлээрээ I байр, Э.Харцага “Туул голыг урандсан нь” бүтээлээрээ II байр, Н.Сүхбат “Гангар хунгийн чуулдаг Дуут нуурын ус татарсаар...” бүтээлээрээ III байр эзэлжээ.
Шагнал гардуулах ёслолд БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Цогтсайхан, яамны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган нар байлцлаа.
I БАЙР С.ЧИНБАТ “ГОВЬД УСНЫ ҮНЭ ЦЭНЭ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХӨЛСНИЙХӨӨ ДУСАЛ БҮР ШИГ ҮНЭТЭЙ”
II БАЙР Э.ХАРЦАГА "ТУУЛ ГОЛЫГ УРАНДСАН НЬ"
III БАЙР Н.СҮХБАТ “ГАНГАР ХУНГИЙН ЧУУЛДАГ ДУУТ НУУРЫН УС ТАТАРСААР...”