Фэйсбүүк компани 14 сая хэрэглэгчийнхээ хувийн (only me) тохиргоотой постыг нийтэд ил гаргаснаа өчигдөр зарлалаа. Энэ алдаа тавдугаар сарын 18-наас 27-ны хооронд болжээ.
Фэйсбүүкэд:
- Өөрөөс нь өөр хүн үзэхгүй байхаар,
- Зөвхөн найз нартаа үзүүлэхээр,
- Хэнд дуртайд нь харагдах нийтэд нээлттэй гэх гурван хэлбэр байдаг.
Нийтэд гаргах зорилгогүй агуулгыг нь тараасан гэдгээ тэд хүлээн зөвшөөрч, өнөөдрөөс эхлэн уг алдаанд өртсөн хэрэглэгчиддээ мэдэгдэл хүргэх юм байна. Үүнд тухайн хэрэглэгчийн ямар мэдээлэл задарсныг жагсаах гэнэ.
Эх сурвалж: https://apnews.com/