Зургадугаар сарын 10-ны ням гариг. Билгийн тооллын 26, долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өглөө нар 04.55 минутанд мандан, орой 20.48 минутанд жаргана.
Уг өдөр үхэр, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийлээрэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам боох зэрэг үйлэнд сайн. Улаа гаргах, байшингийн суурь тавих, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөө хийх зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал сайн жаргал үргэлжид ирэх болно.