Төрийн байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах, албан тушаалтныг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа. Сургалт өнөөдөр “Инновацийн төв”-д боллоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр сургалтыг үйл ажиллагааг нээв. Сургалтаар Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор, доктор н.Алтанзул Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалт сэдвээр илтгэл тавьсан юм.
АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээний тухай сургалтад хамрагдсан удирдах албан тушаалтнуудад мэдээлэл өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.