“Тал нутгийн марафон” болон “Богд хан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн нь Богд хан уулын Шавартын аманд ням гаригт буюу маргааш зохион байгуулагдана. Монголын хөнгөн атлетикийн холбооноос 22 дахь удаагаа санаачлан зохион байгуулах гэж буй “Тал нутгийн марафон” олон улсын гүйлтийн уралдаанд энэ жил дотоодын 1000 гаруй, гадаадын 200 орчим тамирчин оролцох төлөвтэй байна.
Тамирчид уламжлал ёсоор тамирчид 3, 5, 10, 21 километрийн зайд өрсөлдөнө.
Тогтсон зай, засмал замд цагтай уралдан байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм. Тэмцээний бүртгэл өнөөдөр дуусах бөгөөд бүртгүүлэхийг хүсвэл www.msut.run цахим хуудас болон Монголын үндэсний олимпийн хорооны 110 тоотод хүлээж авна.