Наймдугаар сарын 20
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 232 дахь өдөр бөгөөд он дуусахад 133 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороо орно.
- Аргын тооллын 8 дугаар сарын 20. Сумъяа гараг. Билгийн тооллын давхарласан 9, эрхтэний тэнгэрт одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандаж, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулахад эерэг сайн. Хол газар яваар одогсод зүүн тийшээ мөрөө гаргавал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, луу, үхэр, могой болой. Үсээ шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2467.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.80, юань 359.00, вон 2.16төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.30-аас Япон-Монголын анагаах ухааны 3 дугаар форум АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоотод Японы 5 их сургууль, 3 эмнэлэг, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцсон Япон Монголын Анагаах ухааны форум болно.
- 09.00 цагт “Сургуулийн менежмент, багшийн хөгжил-Бага, дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сургалтын нээлт МУБИС-ийн А байрны 312 тоотод болно. Холбоо барих
утас: 8811-1046 - 09.00 цагт “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, ажлын байрны дэмжлэгт орчныг бүрдүүлэх замаар ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах” зорилтын хүрээнд ЭМЯ-ны харьяа болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын арга хэмжээ ЭМЯ-ны Сургалт мэдээллийн Б танхимд болно. Холбоо барих утас: 86885060
- 09.30 цагт “Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог- сургалтын арга зүй” сургалтын нээлт Багшийн хөгжлийн ордны 201 тоотод болно. Холбоо барих утас: 8811-1046
- 11.00 цагт “Залуучуудын хөгжлийн сар аян”-ыг 2018 оны 08-р дугаар сарын 25-наас 2018 оны 09 дүгээр сарын 25 хүртэл зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 8609-4455, 88209963.
- 13.00 цагт ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа “Байгалийн ухааны орчин үеийн ололтууд ба шинжлэх ухааны боловсрол дахь дэвшилтэт технологи” (Modern trends in natural science and advanced technologies in science education ) сэдэвт олон улсын хурал МУИС-ийн номын сангийн байранд болно. Холбоо барих утас:98119897
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1920 оны энэ өдөр хамгийн анхны арилжааны Радио үүсгэн байгуулагдсан.
- 1988 оны энэ өдөр найман жил үргэлжилсэн Иран, Иракийн дайн дуусгавар болсон.
- 1833 оны энэ өдөр АНУ-ын 23 дахь ерөнхийлөгч Бенжамин Харрисон мэндэлжээ.
- 1799 оны энэ өдөр дорно дахин судлаач James Prinsep мэндэлжээ.
- 1707 – Nicolas Gigault энэ өдөр Францын хөгжмийн зохиолч таалал төгсжээ.
- 1887 оны энэ өдөр Францын зохиолч Jules Laforgue таалал төгсжээ.