Азийн 18-р наадамд самбын төрөлд өрсөлдөх гэж буй олимпийн хүрэл, дэлхийн аваргын алтан медальт Х.Цагаанбаатар чөлөөт бөхийн монгол тамирчдынхаа барилдааныг гар утсаараа сошиал сүлжээнд шууд дамжууллаа. Тэрээр энэ удаад чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жингийн тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяагийн Энэтхэгийн тамирчин Пинки Пинкитэй хийсэн барилдааныг тайлбарлан хүргэлээ. Тэрбээр мэргэжлийн тамирчнаас мэргэжлийн тайлбарлагчийн дүрд ингэж хувирчээ.