Наймдугаар сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 233 дахь өдөр бөгөөд он дуусахад 132 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 11 градус дулаан байх нь ээ.
- Аргын тооллын 8 дугаар сарын 21. Ангараг гараг. Билгийн тооллын 10. Гар одтой хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандаж, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич тахиа жилтнээ сөрөг нөлөө ихтэй тул элдэв үйлд сэрэмжтэй байж биеэ энхрүүлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, тахиа, нохой болой. Хол газар яваар одогсод баруун зүг мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч хүч сайжирна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2467.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.10, юань 361.00, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “UB Food Festival” арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө. “UB Food Festival”-ийн хоёр дах өдөр буюу 8 дугаар сарын 25-ны өдөр нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулна.
- 11 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд Баян-Өлгий аймгийн байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд, сүсэгтэн олонд Гандэнтэгчэнлин хийд болон Буддын сүм хийдүүдээс өгсөн хандив тусламжийн цуваа хөдлөнө.
- 11 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд улс төрийн намууд мэдэгдэл хийхээр хэвлэлийн хурал зарлалаа.
- 11 цагт Үндэсний мэдээллийн төвд Жижиглэн худалдаа эрхлэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.12 цагт БСШУС сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана.
- 14 цагт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Япон Улсын Нагоя их сургуулийн оюутнуудын хамтарсан “Эх хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт семинар АШУҮИС-ийн Эрдмийн өргөөд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Мароккод залуусын өдөр тохиож байна.
- 1986 оны энэ өдөр Японы гимнастикч Koki Sakamoto мэндэлжээ.
- 1943 оны энэ өдөр Францын зурагчин Patrick Demarchelier мэндэлжээ.
- 2000 оны энэ өдөр Америкийн дуучин Tomata du Plent таалал төгсжээ.