П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдааны 60 жилийн ойд зориулан МУГЖ Г.Ариунбаатар бие даасан концертоо толилуулахаар болжээ. Тоглолт ирэх сарын 1-нд Санкт-Петербургийн “The Saint Petersburg Court Chapel” театрт болохоор товлосон байна. Тэрбээр энэхүү тоглолтдоо зориулан Чайковский, Рахманиновийн бүтээлүүд Итали, Франц болон хуучин ЗХУ-ын дуунуудыг дуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Түүний концертыг Буриадын Дуурийн театрын уран сайхны удирдагч Дарима Линховоин найруулахаар болжээ.
Г.Ариунбаатар 2015 онд тус тэмцээнд түрүүлээд Буриадын гавьяат жүжигчин цол хүртэж байсан билээ.