Наймдугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 234 дахь өдөр бөгөөд он дуусахад 131 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 11 градус дулаан байх нь ээ.
- Аргын тооллын 8 сарын 22, Буд гараг. Билгийн тооллын 11, Суулга одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 247.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.30, юань 362.00, вон 2.16 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт “Хил дамжин халдварладаг мал, амьтны халдварт өвчний хяналт” сэдэвт Ази-Номхон далайн орнуудын бүсийн зөвлөгөөн Корпорэйт Конвеншн Центрийн 5 давхарын Улаанбаатар хурлын танхимд болно. Арга хэмжээг Монголын талаас Мал эмнэлгийн ерөнхий газар зохион байгуулж байгаа бөгөөд бүсийн зөвлөгөөнөөр 20 гаруй орны малын эмнэлгийн салбарын мэргэжилтэн, малын эмч нар нэг дор цуглаж тулгамдсан асуудал, гарц гаргалгаа ярилцах юм.
- 09.00 цагт “Агаарын чанар, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, цэвэр түлш-үр ашигтай түлшний хэрэглээ” сэдэвт семинар ШУА-ийн 303 тоотод болно.
- 09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.
- 10.00 цагт Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд ХХААХҮЯ, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Пакистанд ноос бэлтгэл, үйлдвэрлэлийг сайжруулсан туршлагыг Монголд нэвтрүүлэх боломж” олон улсын сургалт ХХААХҮЯ-нд болно.
- 10.00 цагт 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 325044, 327968, 96334405
- Төв аймгийн Заамар сумын малчид Ашигт малтмал, газрын тосны газрын гадаа жагсаж, шаардлага хүргүүлнэ. Холбогдох утас: 99817128.
- 15.00 цагт “Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний VIII форум”, Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт МУИС-ийн шинэ номын сангийн 302 тоотод болно. Холбоо барих утас: 99115624
- 15.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “БНСУ руу гурван сарын групп аялалд бүртгэж байна" гэсэн зараар Д.Саран гэх хүнд залилуулсан талаар хохирогч иргэд мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Энэ өдөр Филиппинд үндэсний баатруудын өдөр тохиож байна.
- 1601 оны энэ өдөр Францын зохиолч Georges de Scudйry мэндэлжээ.
- 1880 оны энэ өдөр Германы зохиолч Gorch Fock мэндэлжээ.
- 1891 оны энэ өдөр сэтгүүлч, зохиолч Jan Neruda, Czech таалал төгсжээ.