Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2018 оны 08-р сарын 28,29-ний өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд "Маркетинг менежмент" сургалтыг зохион байгуулах гэж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өөрийн бизнесийг амжилттай удирдахад нь туслах маркетингийн болон менежментийн суурь мэдлэг ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилготой тус сургалтаар орох сэдвүүд:
- Хэрэглэгчийн зан төлөв
- Маркетингийн судалгаа, шинжилгээ
- Маркетингийн иж бүрдэл
- Үйлчилгээний маркетинг
- Бизнес загвар
Энэхүү сургалт нь үнэ төлбөргүй болох бөгөөд сургалтын агуулгатай бүрэн танилцсан тохиолдолд сертификат олгоно. Хоёр өдөр үргэлжлэх сургалтын хөтөлбөр нь нийслэлийн Засаг Захиргааны IV байр /Хуучнаар шилэн Улаанбаатар банкны байр/ 2 давхарт Нийслэлийн ЖДҮ-сургалт мэдээллийн төвийн сургалтын танхимд болно. Та сургалтанд суухаар шийдсэн бол урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй заасан цагт, заасан газарт ирэхэд л хангалттай гэнэ.