Монгол Улсын залуучуудын хөгжлийг дэмжих сарын аян 8 дугаар сарын 25-аас ирэх сарын 25-ыг хүртэл үргэлжлэхээр болсон билээ. Тус аяны хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Оргил”, “Бумба-Од” фитнесс клубүүдийг “Залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага”-аар тодруулан, батламж олгосон байна.
Тус фитнесс клубүүд нь нийслэлийн залуучуудад ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд 30-50 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм.
Залуучуудыг биеийн тамир спортоор хичээллэхийг дэмжих, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл амьдарлын дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан, хэрэгжүүлж буй залуучуудад хөнгөлөлттэй үйлчлэх фитнесс клубүүдийн тоо хоёроор нэмэгдэж, 22 болсон байна.