2018-2019 оны хичээлийн жилд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутнуудад шинээр карт олгох болон картыг сунгах үйл ажиллагаа эхэлжээ. Тиймээс наймдугаар сарын 23-28-ныг дуустал оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөж өгөхөөр боллоо.
Есдүгээр сарын 4-7-ны хооронд картыг оюутнуудын гарт олгоно.
Харин 29-ний өдрөөс эхлэн есдүгээр сарын 3-ныг хүртэл картын оюутны мэдээллийн системд оруулж, идэвхжүүлэх ажээ.