Нийслэл дэх 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр 23:59 цагт дуусна. Хэрэв эцэг, эхчүүд хүүхдүүдээ цахим бүртгэлд бүртгүүлж амжаагүй бол Tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдаж байна.Харин маргааш өглөөний 09:00 цагт санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүд сонгож цахимаар элсүүлнэ. Таны хүүхэд цэцэрлэгт элсэн орох боломжтой болсон эсэх талаарх мэдээлэл бүртгэл хийлгэхдээ оруулсан таны гар утсанд мессежээр ирэх юм.
Зорилтот бүлгийн хүүхдүүд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд уламжлалт аргаар бүртгүүлнэ.