Наймдугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 236 дахь өдөр бөгөөд он дуусахад 129 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ.
- Аргын тооллын 8 сарын 24, Буд гараг. Билгийн тооллын 11, Суулга одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2468.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.70, юань 360.00, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагаас "Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл" сэдэвт зөвлөлдөх уулзалт Бест Вестерн зочид буудлын Соёмбо танхимд болно.
- 11.00 цагаас "Ажилтай иргэн-Орлоготой Эрүүл Өрх" өдөрлөг болно. Өдөрлөгийн хүрээнд ажлын байранд зуучилж, эрүүл мэндийн үзлэг хийнэ.
- 11.00 цагаас Хөдөө орон нутгаас шилжин суурьшсан охид, залуу эмэгтэйчүүдэд зориулсан "Давалгаа" аппликейшны нээлтийн үйл ажиллагаа болох гэж байна.
- 2018 оны 08-р сарын 24-өөс 09-р сарын 07-ийг дуустал "Барилгачдын баяр МИШЭЭЛ-2018" нэгдсэн хямдралтай худалдаа зохион байгуулагдах гэж байна. Барилгын салбарын 80 гаруй компанийн 1000 орчим дэлхийн топ түвшиний брэндүүд 5-6 хувийн бэлэгтэй, хямдралтай худалдаа зарласан байна.
- 13.00 цагт Монгол Улсын Их Сургуулийн Сургалтын төлбөрийн нэмэгдлийн эсрэг жагсаал зохион байгуулах гэж байна.
- 13.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Парк дээр UBFOOD Фестиваль нээлтийн арга хэмжээ болно.
- “Цайны зам өв соёлын наадам”-ыг энэ оны 09 дүгээр сарын 24-30–ны өдрүүдэд Ховд аймгийн төв, Манхан сумын Гурван Сэнхэрийн агуйд зохион байгуулахаар боллоо.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1891 оны энэ өдөр Томас Эдисон хөдөлгөөнт зурагны аппарат зохион бүтээсэн патентаа авж байжээ.
- 1995 оны энэ өдөр Microsoft Office 95 Хойд Америкт нийтийн хүртээл болсон.
- 1578 оны энэ өдөр Английн зохиолч, яруу найрагч John Taylor мэндэлжээ.
- 1887 оны энэ өдөр Америкийн бэйсболлын тамирчин Harry Hooper мэндэлжээ.