Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хийхтэй холбогдуулан гаргасан УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг эсэргүүцэж "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр "Гэр хороолол хөдөлгөөн"-ий хийсэн мэдэгдэл:
Үндсэн хуулийн цэцийн дээр олигархи тогтолцоо, улс төрийн бохир намууд байна. Олигархын тогтолцоог цэцэглүүлсэн улс төрийн намууд төрийн эрхэнд ээлжлэн гардаг хэдий ч өнөө хэрнэ улс орноо хөгжүүлж чадсангүй. Ард түмнээ тэр дундаа гэр хороолол, хөдөө орон нутгийн иргэдээ элгээр нь хэвтүүлж өөрсдөө баяжиж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амнаас гэр хорооллыг хөгжүүлэх талаар нэг ч үг бид сонссонгүй. Тэр зөвхөн дарангуйлагч байхыг л хүсдэг. Тиймээс энэ улс оронд эрс өөрчлөлт авчрах бодлого хэрэгтэй байна. Ийм байтал Хэнтийн ард түмнийг 2020 он хүртэл төрд төлөөлөх төлөөлөлгүй болгож, ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэж байна. Бид бохир намуудтай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна.
Хэвлэлийн хурлын бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.