УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурлыг есдүгээр сарын 12-ныг хүртэл хойшлуулсан байна.
Шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй тул ийн хойшлуулжээ.
Шүүх хурлын анхны тов 2018 оны наймдугаар сарын 17-нд болохоор гарсан ч шүүх хуралд хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магалдлагаа ирүүлж байсан тул өмнөх хурлыг бас хойшлуулж байсан билээ.