Энэ амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг нийслэлээс гаргасан билээ. Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.
Тодруулбал, наймдугаар сарын 25-ны бямба гарагт улсын дугаар нь 0,2,4,6,8 /тэгш/ тоогоор төгссөн бол, 26-ны ням гарагт улсын дугаар нь 1,3,5,7,9 /сондгой/ тоогоор төгссөн бол тус тус хөдөлгөөнд оролцоно.