“UB Food Festival” арга хэмжээг 6 дах жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар Гэрэл плас медиа групптэй хамтран зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл өнөөдрийн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
“UB Food Festival”-д оролцогч байгууллагууд төрөл бүрийн хоол зууш, амттаныг бэлтгэн 1000-5000 төгрөгөөр иргэдэд үйлчилж байна.
Өнөөдрийн хөтөлбөр: 2018.08.25 /12:00-00:00/
12.00 Үйл ажиллагааны ерөнхий танилцуулга
12.15 Ардын дууны тоглолт
12.25 Циркийн уран нугаралт
12.35 Дуучин Жавхаасайхан
12.45 Мастер тогоочийн шоу
13.05 Хөгжөөнт тоглоом
13.35 “Улаанбаатар чуулга” тоглолт
14.05 Мастер тогоочийн шоу
14.35 “Мөрөөдлийн театр” хөтөлбөр
14.50 “Аавтайгаа хамт” тэмцээн
15:20 Бартендер шоу
15.30 Уран бүтээлчдийн тоглолт
15.40 Оролцогч байгууллагын үзүүлбэр
19.00 DJ, Амьд хөгжим
19.30 Бартендер шоу
19.50 “Зумба” бүжгийн шоу
21.30 Амьд хөгжмийн хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт