Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ. Үүний нэг нь дугаарын хязгаарлалт юм.
Автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн бол өнөөдөр 08:00-20:00 цагийн хооронд зорчих юм.
Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгажээ.