Наймдугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 239 дахь өдөр бөгөөд он дуусахад 126 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 21 хэмийн дулаан бол шөнөдөө 11 градус дулаан байх нь ээ.
- Аргын тооллын 8 сарын 27, Сумъяа гараг. Билгийн тооллын 16, Шувуун хушуут одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2468.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.70, юань 360.00, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан БСШУСЯ-аас өргөтгөсөн хэвлэлийн хурал хийнэ. Хуралд салбарын сайд, бүх газрын дарга нар, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцож, цаг үеийн асуудлаар БСШУСЯ-ны 401 тоотод мэдээлэл өгнө.
- 11.00 цагаас Их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө бууруулах боломжгүй гэсэн хариу өгсөнтэй холбогдуулан Монголын Их дээд сургуулийн оюутны байгууллагууд MN-мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
- 11.00 цагаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн 1 давхрын галерейд Монгол Улсын хүний гавьяат эмч, анхны мэс засалч, академич Вандан-Ишийн ИЧИНХОРЛОО агсны цээж баримал босгох хүндэтгэлийн арга хэмжээ болно.
- 11:30 цагаас ШӨХТГ-аас Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд “Хэвлэлийн хурал” хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1896 оны энэ өдөр Дэлхийн хамгийн хамгийн богино хугацаанд үргэлжилсэн дайн болж байсан. Уг дайн Англи, Занзибарын хооронд 9-9.40 хооронд болсон байна.
- 1864 оны энэ өдөр Германы гемнастикч Hermann Weingдrtner, мэндэлжээ.
- 1578 оны энэ өдөр Английн зохиолч, яруу найрагч John Taylor мэндэлжээ.
- 1887 оны энэ өдөр Америкийн бэйсболлын тамирчин Harry Hooper мэндэлжээ.