Авлигатай тэмцэх газраас МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэллээ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг хэлэхдээ "МУИС-ийн эрх бүхий албан тушаалтан нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйлдэлд АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэв.