Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.
Дайчилгааны тухай хууль 1998 онд батлагдаж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах, дайчилгаа явуулах үндэслэл, журам, энэ талаарх байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайчилгаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулж иржээ.
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар иргэн таны мэдэх ёстой ойлголтуудыг зургаас үзэх боломжтой.