Монголын талын тавьсан саналын дагуу Оросын "Ленфильм" киностуди Халхын голын тулалдааны талаарх кино бүтээхээр шийдвэрлэжээ. Кино зураг авалтын ажлыг "Ленфильм" гүйцэтгэх бол төслийн удирдагч нь Оросын түүхийн нийгэмлэг байх аж. ОХУ-ын Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин Оросын киночидтой хийсэн уулзалтын үеэр хэлэхдээ “Халхын голын тулалдааны 80 жилийн ой ирэх онд тохионо. Зөвлөлт-Монголын цэрэг энэ тулалдаанд ялалт байгуулснаар Японы зүгээс ирэх аюул заналхийллээс ЗХУ ангижирч чадсан” хэмээн ярилаа.