Наймдугаар сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 240 дахь өдөр бөгөөд он дуусахад 125 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 11 градус дулаан байх нь ээ.
- Аргын тооллын 8 сарын 28, Сумъяа гараг. Билгийн тооллын 16, Шувуун хушуут одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2468.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.70, юань 360.00, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагаас "XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын 10 дугаар хурал МУИС-ийн Номын санд эхэлнэ. Хуралд Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, Франц, Канад, Финлянд, Швед, Шинэ Зеланд, Итали зэрэг гадаад орны 40 гаруй нэр хүнд бүхий эрдэмтэн судлаач, 30 гаруй дотоодын судлаачид Улаанбаатар хотноо хуран чуулна.
- Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс "Бага, дунд орлоготой өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй сууц болон ариун цэврийн байгууламжийн асуудлууд" сэдэвт олон улсын сертификат олгох сургалтыг НҮБ-ын Хүн амын олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулагдах гэж байна. Монголын Архитекторуудын Эвлэлийн байрны Хурлын танхимд 2018.08.27-31 хооронд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Энэ өдөр Мексикт өвөө нарын өдөр тохиож байна.
- 1969 оны энэ өдөр Канадын хоккейн тоглогч Pierre Turgeon мэндэлжээ
- 1970 оны энэ өдөр Германы дуучин Melina Aslanidou мэндэлжээ.
- 2016 оны энэ өдөр АНУ-ын мэргэжлийн бөх Mr. Fuji таалал төгссөн.
- 2017 оны энэ өдөр Францын жүжигчин, загвар өмсөгч Mireille Darc таалал төгсжээ.