Монгол Улсын Хөгжлийн Банк ОХУ-ын Внешэкономбанктай хамтран ОХУ-д үйлдвэрлэгдсэн хөдөө аж ахуйн техник, хэрэгслийг Монголд нийлүүлэх өргөн хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл Внешэкономбанк уг хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн төслийг гүйцэтгэхэд бэлэн болжээ. Экспортын энэхүү төсөлд Оросын “Комбайновый завод”, “Ростсельмаш”, “Клевер”, “Воронежсельмаш”, “ТД Велес” тэргүүтэй хөдөө аж ахуйн техник, хэрэгсэл үйлдвэрлэгч аварга компаниуд оролцох аж.
Хөтөлбөрийн нэгдүгээр хэсэг буюу 10 сая долларын хэлцэл 2017 онд хэрэгжихэд хөдөө аж ахуйн техник экспортлогч Оросын найман компани оролцсон. Тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй тал Оросын хөдөө аж ахуйн техник, хэрэгслийг худалдан авахад 2018-2019 онд зориулагдахаар төсвийг нэмэх боломж бололцооны талаар Внешэкономбанк, Монгол Улсын Хөгжлийн Банк хэлэлцэж байна. Түүнчлэн ирээдүйд ашиг тусаа өгөх өөр төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх тухай яриа хэлцэл өрнүүлж эхэлжээ.