Наймдугаар сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 242 дахь өдөр бөгөөд он дуусахад 123 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ.
- Аргын тооллын 8 сарын 30, Бархасвадь гараг. Билгийн тооллын 19, Дэлгэрүүлэгч одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2472.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.20, юань 363.00, вон 2.18 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт Дамбадаржаа дахь “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-д 16 сум дундын ойн ангиудад Фругон автомашин болон түймрийн багаж, хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Арга хэмжээнд БОАЖЯ-ны удирдлагууд болон УИХ-ын гишүүд оролцох болно.
- 11.00 цагт Хууль сахиулахын их сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцагчид цэргийн тангараг өргөж, сонсогчийн мөрдөс зүүх ёслолын арга хэмжээ тус их сургуулийн жагсаалын талбайд болно. 99088069, 88115446.
- 11.00 цагт ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготовт олгохоор шийдвэрлэж шагналыг ШУА-ийн байранд гардуулна.
- 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборын санаачлагаар шатрын спортыг хөгжүүлэх, шинэ залуу шатарчдыг бэлтгэх “Шатар зэрэг тоглох өдөрлөг”-ийн талаар мэдээлэл хийнэ.
- 11:00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын дагуу зарим компани мэдээллээ ил тод болгохгүй байгаа” талаар ТАН эвслийн гишүүн ТББ-ууд судалгаа танилцуулна.
- 13:00 цагт Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга үүрэн холбооны байгууллагуудтай уулзалт хийнэ. Холбогдох мэдээллийг 99736124
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Олон улсын салан тусгаарлах өдөр өнөөдөр тохиож байна.
- 1994 оны энэ өдөр Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Kwon So-hyun мэндэлж байжээ.
- 1994 Хойд солонгсоын дуучин Heo Young-ji мэндэлжээ.
- 2007 оны энэ өдөр Английн сэтгүүлч, зохиолч Michael Jackson мэндэлжээ.
- 2007 оны энэ өдөр Америкийн улс төрийн зүтгэлтэн Charles Vaniк мэндэлжээ.