Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд контейнерт хураалттай байсан кран нурж, доор нь явсан хүн амь эрсэдсэн хэргийг Цагдаагийн албан хаагчид шалгаж байна. Амиа алдсан иргэн нь кранд бэхэлгээ хийж байсан ажилтан бөгөөд 29 настай залуу байжээ.
ЦЕГ-аас мэдээллэснээр Буянт-Ухаа хороолол орчимд энэ хэрэг болсон гэнэ.