Наймдугаар сарын 31-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 243 дахь өдөр бөгөөд он дуусахад 112 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 21 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 18, хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2467.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.80, юань 365.00, вон 2.18 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт алдарт эхийн одонтой 2000 гаруй ээжүүд нэгдэн "Ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал" хийх гэж байгаа талаараа Хэвлэлийн хүрээнлэнд мэдээллэнэ.
- 14:00 цагт Нийслэлийн засаг даргын ахалдаг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 5 дахь хурал Хангарьд ордны 14 давхрын хурлын А танхимд болно.
Энэ удаагийн хурлаар өмнөх хуралдааны үүрэг даалгавар болон хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой бэлтгэл хэрхэн хангагдсан, хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын чиглэлийн хүрээнд цаашид хийгдэх үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1920 оны энэ өдөр АНУ-ын Дэтройт хотод хамгийн анхны радио мэдээллийн хөтөлбөрөө цацаж байжээ.
- 1944 оны энэ өдөр Английн сэтгүүлч Liz Forgan мэндэлжээ.
- 1944 оны энэ өдөр Английн түүхч Christine King мэндэлжээ.
- 1927 оны энэ өдөр генерал Andranik таалал төгсжээ.