АШУҮИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Тус нээлтийн үеэр АШУҮИС-ийн захирлын томилгоог эсэргүүцэн зарим багш нар эсэргүүцлээ илэрхийлж, боловсролын сайдыг огцорхыг шаардсан юм.
Тэд "Ж.Цолмонг АШУҮИС хүлээн зөвшөөрөхгүй, Академик байгууллага улс төрийн томилгооноос хол байх ёстой, Анги танхимыг албан өрөө болгохоо боль, АШУҮИС нь МАН-ыг санхүүжүүлэгч биш, АШУҮИС -ийн удирдлагын бүтцийг Ж.Цолмон томруулж байна, 60 тэрбумын сүлжээгээ АШУҮИС-д хэрэгжүүлэхээ зогсоо" хэмээн шинэ удирдлагыг эсэргүүцлээ.
