Ноён уулын шүүх хуралдаан өчигдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр болох ёстой байсан ч 39 дахь удаагаа хойшлогдлоо. Хуралдаанд гуравдагч этгээд болох Монгол Улсын Засгийн газраас “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, ирэх 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлууллаа.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул нь хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийдвэр гарсан. Харин ашиглалтын дөрвөн лицензийг “Сентерра Гоулд” ХХК- эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм.
Шүүх хурал 39 дэх удаагаа хойшилсон явдлыг иргэд хэрхэн хүлээж авсан талаарх сэтгэгдлийг цахим хуудаснаас түүвэрлэн хүргэж байна.