Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан зорчигч тээврийн автобус Төв аймгийн “Галзуу ганцын худаг” гэх газар замын хажуу руу онхолдсон хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал, “Эмээлт”-ийн цанын баазын орчимд унасан бөгөөд автобусанд 50 орчим хүн байжээ.
Ослын улмаас гэмтэж бэртсэн зорчигчдыг 11.00 цагийн үед ГССҮТ-д хүргэсэн. Одоогоор хүндрэлтэй, ноцтой гэмтсэн хүн байхгүй боловч таван зорчигч бэртэлтэй байна. Хөнгөн бэртсэн хүмүүс үзлэгт хамрагдаад буцацгаасан гэнэ.