2018 оны наймдугаар сарын 31-ны өдөр ХУД-ийн 10 дугаар хорооны баригдаж байсан барилгын 16 давхар дээрээс СХД-ийн 28 дугаар хороонд оршин суух хаягтай эмэгтэй 31 настай "А", эмэгтэй 34 настай "Л" нар амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Тэд "Буман" компанийн барилга дээр 2018 оны гуравдугаар сараас эхлэн ажилласан ч огт цалин өгөөгүй гэх шалтгаанаар амиа хорлох гэж байжээ.